Радио нь  телевиз, интернетээс илүү таашаал  хүнд өгдөг гэж  Британы “Дейли телеграф” сонинд бичжээ. Британид болсон  бүх нийтийн санал асуулгаар хамгийн эерэг мэдээллийн хэрэгслээр радио үлдсэн хэвээр байна гэжээ. Санал асуулганд оролцсон ихэнхи хүмүүсийн үзэж буйгаар радио нэвтрүүлэг болон радиогоор дуу хөгжим сонсох нь хүмүүст хоёр дахин таашаал өгдөг ба дөрөв дахин эрч хүч өгдөг байна. Телевиз Хоёр дахин бага,  интернет гурав дахин бага таашаал  хүнд бэлэглэдэг байна.