Йемений өмнө хэсгийн Зинжибар хотыг  “Аль-Каидагийн” алан хядагчдаас эзлэн авах үеээр тус улсын  цэргийнхэнээс 30 хүн амиа үрэгджээ.  Энэ тухай Франс Пресс агентлаг тус улсын цэргийн хүчний төлөөлөгчийн эх сурвалжаас иш татан уламжлав. Засаг захиргааны Абъян мужийн төвийн Зинжибар хотын төлөө  тулалдаан нь 5-р сараас эхэлсэн юм. Тэр үед  “Аль –Каидатай” холбоотой бүлэглэлүүд хот руу дайран орж засгийн газрын цэргүүдийг хөөн гаргасан юм. Йемений арми одоо болтол  агаараас цохилт хийж, их буугаар буудсан хэрнэ Зинжибарыг хяналтандаа авч чадахгүй байгаа юм. Тулалдаанд хэдэн арван алан хядагчид үргэджээ.