Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Владивостокд Орос арал руу тавигдаж буй гүүрний ажилтай танилцлаа. Улсын тэргүүн пүрэв гаригт гүүрний барилгын ажилтай танилцаж явахдаа барилгачид болон сайд нарт хандан гүүрийг хугацаанд нь ашиглалтанд оруулна гэсэн хатуу амлалт өгөхийг  шаардав.” Энэ бол АНДБН-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын болоод Владивостокийн сэргэн мандалтын хамгийн чухал объект юм. Энэхүү ажлыг дараа нь нүүр улайхааргүй гүйцэтгэхийг хийх шаардалагтай юм. Нөхдүүд минь үүнийг та бүхэн ойлгож байгаа биз дээ хэмээн ЗГын дэд тэргүүн Игорь Шуваловт хандан тэр хэллээ. Шувалов нь АНДБН –ийн орнуудын ДХУ-ыг бэлтгэх ажлын гүйцэтгэх  хорооны тэргүүн юм.