Улаан-Үд хотын дунд Найрамдлын Ордон нээгдлээ.  Энэхүү үйл явдал нь Буриад улсын  Орос улсад сайн дураар нэгдэн орсны 350 жилийн түүхэн ойд зориулагджээ. Энэхүү ордонд тус улсын 24 соёлын байгууллага байрлах юм. Түүн дотор буриад, польш, еврей, армян соёлын төвүүд байрлах юм. ”Буриад улсад нийт 100 гаруй үндэстэн амьдардаг бөгөөд тус бүс нутаг олон  үндэстэн, олон шашинтнууд хоорондоо олон арван жил эв найртай, найрамдалтай амьдарч ирсэн юм” гэж Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын цохон тэмдэглэв.