АНУ болон Орос улс нь “дахин сэргэсний” дараа асаасан нэг машинд удаан явах болно. Ийм дүрсэлсэн зураглалыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хилари Клинтон  хоёр орны харилцааны ирээдүйн талаар ярихдаа хэрэглэв. Клинтоны хэлснээр, энэхүү олон жилийн хамтарсан аялал нь гүн гүнзгий хөгжиж буй харилцаанд шилжин орж буй нь энэ ажээ. Хүйтэн дайны үеийнхний санаанд ч оромгүй тийм салбарт тэргүүлэх боломж өнөөдөр хоёр оронд гарч байна гэж улс-төр итгэлтэй хэллээ. Төрийн нарийн бичгийн дарга цааш хэлэхдээ “дахин сэргэсний “ дараах үеийн алхам бол бүх шатанд итгэлцэл, харилцан ойлголцол руу: эрх баригчдаас жирийн хүмүүс рүү  чиглэгдсэн байх ёстой гэж тэмдэглэсэн юм.  

     Ярилцлагад Хилари Клинтон нь  ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын үед    Цагаан Ордон Москватай тайван, санаачлагатай харилцаатай байх бодлогодоо үнэнч буйг дурьдав.  Хоёр орны харилцааны хямралын үеийг багтаасан ийм хандлага нь Орос улсад бүрэн нийцэж байгаа юм. Орос  болон АНУ-ын ерөнхийлөгч нарын олон удаагийн харилцаа холбоо нь хоёр талын харилцаанд  ирээдүй байгааг харуулахын зэрэгцээ байр сууриа ойртуулах эрхэм чанар буйг харуулж байгаа юм. Гэхдээ энэхүү бодлууд нь тодорхой бодит үйл хэргээр батлагаажих ёстой юм гэж Стратегийн үнэлгээний хүрээлэнгийн “Орос-АНУ” Холбооны  захирал Сергей Ознобищев хэлээд «Бидний одоо байгаа үр дүн бол, хүлээж байсныг бодвол нилээд бага юм.Энэ нь америкийн бодлоготой холбоотой төдийгүй, манай хангалтгүй харилцаанаас болсон юм. Энд олон зүйл ерөнхийлөгч Буш, Барууны орнуудын бодлого болон тэр үеийн улс-төрчдийн 1990, 2000 онуудад баримталж байсаг холч бус алсын хараатай холбоотой юм. Иймээс бидний сайхан үгээр, хоёр орны харилцааг “дахин сэргэх” товчлуурыг дарж,   засна гэдэг бол хараахан болохгүй зүйлээ» гэлээ.

    Орос улс, АНУ-ын харилцаанд маргах юм хангалттай гарч байгаа. Үүний нэг жишээ   дэлхийн ПДХС-ийн бий болгох  яриа, хэлэлцээний зогсонги  байдал. Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи санал зөрөлдөөн. Ливи дахь НАТО-гийн  цэргийн ажиллагаа болон, АНУ-ын дэлхийн янз бүрийн бүс нутагт ардчиллыг хөгжүүлэх “тулгалт”хийж буй нь юм. Тбилисид Саакашвилийн дэглэмийг дэмжисэн явдал. Гэхдээ Афганистан дахь харилцан ажиллагаа болон СДЗ-3 Гэрээ байгуулсан нь талууд мэтгэлцэн, тохиролцож, бие биедээ бууж өгөхийг шаардаж байснаас хамтран ажиллах нь илүү үр дүнтэй юм гэдгийг харуулсан гэж Сергей Ознобищев тэмдэглээд «Манай хоёр орны харилцаа харьцангуй “хүйтэн дайны” үеийнхээс тэс өөр болж ирсэн. Бид байнгын харилцан цөмийн айдастай амьдрлаасаа ангижирсан» гэв.

    Түүнчлэн одоо болтол Орос улсыг ялгаварлан гадуурхах  Жэксон Веникийн нэмэлт өөрчлөлтөд хамруулсаар ирсэн явдал юм. АНУ, ОХУ- ын цэргийн номлолд бие биенээ өрсөлдөгч гэж үздэгээс цэрэг –улс төрийн салбарт яриа хэлэлцээний бүрэн дүүрэн үр дүнд хүрч чадахгүй байна  гэж шинжээч тэмдэглэв. «Хэрвээ бид үүнийг харах юм бол, ямарч эерэг юм үгүй. Гэхдээ энэ нь ирээдүйг өөдрөг харахад саад болохгүй юм. Тиймээс бид бие биенээ  түнш гэж нэрлэдэг,тэгээд түншийн бус харилцааг аль болох засч залруулахыг оролддог.  Энэ бүр хүчин чармайлт цаашид ч үргэлжилнэ гэдэгт би итгэж байна» гэж Сергей Ознобищев хэллээ.

  Ойртох цэг багагүй байдаг.  Орос улсын  ДХБ-д элсэх хүсэлтэй буйг АНУ дэмжиж буйг сануулахад  хангалттай бөгөөд Медеведев-Обама хоёрын олон улсын болон хоёр талын арав гаруй чухал асуудлаар явуулсан  идэвхитэй ажлыг дурьдаж болох юм.  Хоёр ерөнхийлөгчийн хооронд тогтоосон харилцааны үр дүнд 2010 онд мандсан тагнуулын асуудал улс-төрийн сүрхий  үр дагаваргүй   хурдан түргэн шийдэгдсэн. Эцэст нь хэлэхэд, бизнесийн харилцан хөрөнгө оруулалт өсч буй  нь түншлэлийн нягт харилцааг хөгжүүлэхэд сонирхол бий болж гэрчилж байна.  АНУ руу оруулах  Орос улсын   шууд хөрөнгө оруулалт гэхэд л тэрбум долларыг давсан байна.