Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 12-р сарын 1-нийг хүртэл Төв болон бүс нутгийн хоорондын бүрэн эрхийн асуудлыг бэлтгэж танилцуулахыг үүрэг болгов.  Энэ тухай өнөөдөр   ерөнхийлөгчийн ЗГ, Парламентын 2012-2014 оны төсвийн илгээлтэнд тавьсан илтгэлд дурьджээ.  Ерөнхийлөгч байгалийн хийн салбарт татварыг нэмэгдүүлэх саналыг тавихын зэрэгцээ,  2015 оноос нефтьхийн орлогыг ашиглахыг багасгаж, төсвийн хомсдлыг хязгаарлахыг санал болгожээ. Тэрээр  ЗГ-т  даалгахдаа: тус улсын чухал компаниудыг хувьчлахдаа улсын хувийг хяналтын хувиас буулгаж, бэлтгэлийг хангах үүрэг өгчээ.  Орос улсын тэтгэврийн дундаж хэмжээ 2012 онд 11 % нэмэгдэж,  нийгмийн тэтгэмжийыг 6 % өсөх ажээ.   Төсвийн илгээмж нь холбооны төсвийн бэлтгэл болж өгдөг юм. Түүгээр стратегийн болон улс орны санхүүгийн ойрын үеийн чиг хандлагыг илэрхийлдэг аж.