Оросын 11 компани дэлхийн хамгийн үнэтэй нэрсийн жагсаалтанд оржээ. «Файненшл Таймс» сонин саяхан дэлхийн 500 томоохон компаний рейтингийг нийтэлжээ. Эх орны компаниудын тэргүүнд мэдээж хэрэг Газпром, урьдын адил нэр хүндтэй хэвээр байна. Энэ жил Газпром энэхүү нэр хүнд бүхий нэрсийн жагсаалтанд 15-р байрыг эзэлжээ. Түүний зах зээлийн үнэлгээ 190 тэрбум доллараас давж байгаа юм. Нэг жилийн өмнө оросын байгалийн хийн монополь компани 33-т орж байсан юм. Бүхэл бүтэн 20 шатлалаар тасарсан явдал бол оросын бизнес олон улсын зах зээл дээр жин дарж байгаагийн илрэл юм. Энэ тухай “Оросын дуу хоолойд” “ФинЭкспертиза”консалтинг компаний ерөнхий захирал Агван Микаелян  хэлэхдээ: «Яг үнэндээ бол энэ нь Орос улсад дэлхийд нэртэй  томоохон хүчирхэг компаниуд  бий. Эд бол дэлхийн төслүүдэд оролцох чадвартай, дэлхийн хэмжээний тоглогчид. Дашрамд хэлэхэд,  хямралын өмнө байдал ийм байсан. Манай компаниудыг хэрхэн хүлээж авдаг нь аажимдаа өөрчлөгдөж байна. Энэ асуудал дээр ажиллаж, биднийг чадвартай түнш гэдгээр нь хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй байна» гэлээ.

    Газпромоос гадна рейтинг бас нилээд ахиж яваа бас нэгэн хийн компани бол “Новатек” компани. Энэ комапни 174 дэхь шатан дээр очиж, 200-р байрыг эзлэх болсон юм. Оросын томоохон банкны нэг “ВТБ “ банк өмнөх 236-р байрандаа байсаар байна. Нефть-хийн “Сургутнефтегаз”, "Новолипецк хотын төмөрлөгийн үйлдвэр" нь   рейтингэд мөн байна. Гэхдээ энэ жил Global 500-д оросоос цөөнгүй тооны шинэчүүд орсон юм. Анх удаа нэрсийн жагсаалтанд нэг зуун тэрбум долларын хөрөнгөтэй   Роснефть 56-р байрыг эзэлж байхад, 118-р  байранд ЛУКОЙЛ оржээ. Газпромнефть 368-р байрыг эзлэн, харин  оросын Сбербанк -73-т оржээ. “Норникель”, “Северсталь” зэрэг төмөрлөгийн  үйлдврүүд нь нилээд ирээдүйтэй байруудад тавигджээ. Нэр хүнд бүхий рейтингэд энд орсон  бүх том компаниуд ТОП-т тавигдаагүй ч гэсэн, эх орны бренд компаниуд жил ирэх тутамд өсөн нэмэгдэж байна гэж “Тройка Диалог”компаний шинжээч  Антон Струченевский хэлээд«Орос улсын эдийн засаг дэлхийн хамгийн хүчирхэг арван орны тоонд орж байна. Мэдээж хэрэг манай компаниуд хамгийн томчуудын дунд багтаж мэдэх юм. Жишээ нь Аэрофлот компани нь гадаадын хэрэглэгчдийн дунд аль хэдийнэ нэр хүнд нь өсчээ. Үйл ажиллагаа явж, эдийн засаг хөгжсөөр байна. Бид бүгдээрээ дэлхийн эдийн засагт илүүтэй татагдан орсон байна. Үүнтэй холбогдон оросын компаниудын танигдах чадвар өсч байна» гэлээ.

   Global 500 компаний толгой цохиж буй эхний гуравт онцын өөрчлөлт үгүй. Өнгөрсөн жил нэг зуун тэрбум доллараар хөрөнгөө ахиулсан, одоо 417 тэрбум долларын хөрөнгөтэй Америкийн нефтийн аврага  Exxon Mobil компани нь өнгөрсөн жил тэргүүлж байсан Хятадын нефть-хийн PetroChina  компанийг өөрийн ард оруулжээ. Гуравдугаар байранд Apple оржээ.  Энэ компани гуравдугаар байранд өөрийн өрсөлдөгч Microsoft компаний оронд орж ирсэн ба, түүний өрсөлдөгч энэ удаа 10 байранд очжээ. Рейтингэд хөрөнгө оруулагч компаниас бусад  томоохон  хөрөнгө санхүүтэй компаниуд орж байгаа буюу нэг үгээр хэлбэл,  хөрөнгийн бирж дээр үнэ өндөртэй байх тусам, рейтинг өндөр байна.