Оросын томоохон Бакулевын нэрэмжит зүрх судасны мэс заслын төвд зүрхний  хэм нь өөрчлөгдсөн хүнд  мэс засал хийжээ. Дэлхийн олон орны мэргэжилтнүүд мэс заслын явцыг ажиглав. Цээжний хөндийг гүн зүсэхгүй байх цоо шинэ аргыг  хэрэглэснээрээ энэ мэс засал онцлог болсон. Зүрхний  хэм эрс өөрчлөгдсэн хүнд өвчтэй 40 настай эрэгтэйд уг мэс засалыг хийжээ. Бүр нэг жилийн өмнө түүнд хэд хэдэн нарийн  мэс засал хийх байсан. Одоо тэрээр нэгхэн өдрийн дотор өвчнөөс ангижрав. Радио үелзэлт гүйдлийг хэрэглэн цээжний хөндийд нэвтэрч өвчний голомтыг арилгажээ. Шинэ аргаар  гажигийг нь  зүрхний гадна,  дотор нь устгав. Ийм мэс засал хийхийн өмнө зүрхний  хэмийг өөрчилж буй голомт чухам хаана байгааг илрүүлж тогтоох хэрэгтэй. Энэ зорилгоор эмч нар компьютерээр зүрхний  бичлэг удаа дараа хийж, гажигтай хэсэг нь тод харагдах зүрхний гурван хэмжээст загварыг зохиожээ. Мэс заслын явцад гүйдлийн бичил цохилтоор өвчний голомтыг арилгаж байна.

     Зүрхний  хэм өөрчлөгдөх нь маш аюултай  өвчин юм. Зүрхний тосгуур ажиллахаа больж мэднэ. Цусны бүлэн үүсч тархинд шилждэг. Энэ нь цус харвалт өгч бүр амь насанд аюултай юм. Статистикийн тоо баримтуудаас харахад дэлхийн гурван хүн тутмын нэг нь  зүрхний  хэм өөрчлөгдэх өвчтэй байна.Мөн өвчнийг анагаахын тулд  өвчтөнийг цусны хиймэл системтэй залгаж, мэдээ алдуулж, цээжний хөндийг зүсэн зүрхий нээдэг мэс засалыг саяхан болтол хийж байсан. Хүнд мэс засал хийлгэснээс хойш тэнхрэх явц олон жил үргэлжилж байв. Цоо шинэ арга барил өвчтөнийг нэг-хоёр өдрийн дараа эмнэлгээс гаргах бооломж олгож байна. Тус мэс засал зүрхний мэс заслын салбарт жинхэнэ нээлт болов. Урьд ийм өвчтөнүүдийн 80 хувь нь эдгэрч байсан бол одоо шинэ арга барилын ачаар 100 хувиар эдгэрч байна. Оросын ба дэлхийн зүрх судлалын шилдэг клиникуудын тэргүүлэх мэргэжилтнүүд оросын зүрхний мэс засалчдын хосгүй мэс заслын явцыг ажиглав. Тэд оросын эмч нарын туршлагыг  ашиглахаар Москвад иржээ. Хосгүй мэс засал тэдний хувьд  жинхэнэ нээлт болсон. Өөр клиникууд  шинэ технологи ба мэс засал хийх арга барилыг эзэмшинэ гэж москвагийн зүрхний мэс засалчид найдаж байна. Энэ нь зүрхний хүнд өвчтэй өвчтөнүүдийг ноцтой мэс засал хийлгүй аврах боломж олгож байна.