Орос улс Пакистан, Энэтхэг улсуудын хоёр талын харилцааг сэргээхэд чиглэгдсэн хүчин чармайлтыг сайшааж байна.Энэ тухай Орос улсын ГХЯ-ны  гаргасан мэдэгдэлд дурьджээ. Өнгөрсөн долоо хоногт Исламабадад Энэтхэгийн ГХЯ-ны дэд сайд Нирупама Рао, Пакистаны ГХ-ийн орлогч сайд Салман Башир нар зөвлөлдөх уулзалт хийсэн юм.  Талууд Кашмирын хувь заяаны талаар санал солилцон, мөргөлдөөнийг энхийн арга замаар шийдвэрлэхээр тохиролцсон юм. Уулзалтын дүнгээр тэд яриа хэлцэлийг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн   хамтарсан мэдэгдэл гаргав. Орос улс Энэтхэг, Пакистаны хооронд яриа хэлэлцээг урагшлуулахын төлөө байр суурьтай байсан юм. Энэ нь Өмнөд Азийн байдалд тааламжтай нөлөө үзүүлнэ гэж  Москва найдаж байна.