Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэл, тээвэрлэлттэй тэмцэх хамтрасан агентлаг байгуулахыг Орос улс ЕХ-нд санал болгов. Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны тэргүүн Виктор Иванов  Брюссельд ийм санаачилгыг дэвшүүллээ. Хамтын ажиллагааны өнөөгийн бүдүүвч улс орнуудад уялдуулан зохицуулсан бодлого явуулах боломж олгохгүй  байна гэж тэрээр үзэж байна. Шинжээчид саналыг дэмжсэн ч агентлагийг байгуулахад их хэмжээний хөрөнгө гаргах, хууль тогтоомжийг буурь суурьтай  гүйцээж боловсруулах ажил шаардагдана гэдэгт анхаарлыг хандуулав.

      Дэлхийн хамтын нийгэмлэг Афганистанаас учруулж буй мансууруулах бодисын аюултай  тэмцэх шинэ шинэ арга барилыг эрж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  цэргийг Афганистанаас гаргах тухай зарлан мэдээлснээс хойш  стратегийг боловсруулах  асуудал тулгарч хурцдав. Хяналтыг сулруулвал хар тамхины үйлдвэрлэл эрс нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. ЕХ тусгай бага хурлыг зарлан хуралдуулж, олон орны тусгай албадын ажлыг уялдуулан зохицуулах асуудлыг хэлэлцсэн билээ. Хар тамхины  хэрэглээний түвшингээр (549 тонн) дэлхийд 2-р байр эзлэж буй Орос улс  санал шүүмжлэлд оролцсон гол этгээдийн нэг болов. ЕХ  мөн үзүүлэлтээр 1-р байр эзлэж байна. Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Оросын холбооны албаны тэргүүн Виктор Иванов Афганистан дахь мансууруулах бодистой тэмцэх ажиллагааг уялдуулан зохицуулах ЕХ ОУ-ын нэгдсэн агентлаг байгуулахыг санал болгов. Тэгэхгүй бол бодит үр дүнд хүрч чадахгүй гэж урьд тус албаны тэргүүн асан Гадаад батлан хамгаалах бодлогын зөвлөлийн гишүүн Александр Михайлов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Эдүгээ Европ НҮБ-ын америкийн хөтөлбөр, америкийн байр суурь тэргүүний байр суурь эзлэж буй  Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхлэсэн газраас тусламж авна гэдэгт найдахгүй байна. Тэр тусмаа бид Европ тивийн орнуудын  хүчээр аюулгүй байдлаа хангах ёстой. Европын парламент нэгдсэн агентлаг байгуулах саналыг дэмжснээрээ буурьтай тусламж үзүүлнэ гэж бодож байна. Түүний тусламжтайгаар Афганистаныг оролцуулан  мөн асуудлыг шийдвэрлэнэ» гэв.

    Афганистанд хар тамхины үйлдвэрлэл, тээвэрлэлтийг таслан зогсооход чиглэгдсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн өнөөгийн стратеги  үр бүтээлтэй биш гэж шинжээчид үзэж байна. Тэр ч байтугай энэ онд Афганистанд урьд өмнө үзэгдээгүй хэмжээний хар тамхины ургамал хураах хийгээд бараг 15 мянган тонн хар тамхи мансууруулах бодисын наймаачдын агуулахуудад байгааг  мансууруулах бодисын эргэлтэд хяналт  тавих Оросын холбооны алба тэмдэглэв. Харин аюулгүй байдлыг сахиулах олон улсын хүчин,Кабул дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар хорт бодисын тариалан, үйлдвэрлэлтэй тэмцэх эрхгүй байна гэж Виктор Иванов дурдав.

      Эхлээд Орос улс ЕХ хоёр хууль тогтоомжоо нэг мөр болгох ёстой гэж шинжээч Александр Михайлов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Үйл ажиллагааг уялдуулан зохицуулахын тухайд гэвэл мансууруулах бодистой тэмцэх  хууль сахиулах байгууллага, тусгай албадын үйл ажиллагааг юуны түрүүнд  уялдуулан зохицуулах хэрэгтэй.Тусгай алба бүр улс орныхоо хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байгаа хийгээд өөрийн тайлангийн систем, нормативын баазтай байдаг. Иймээс уялдуулан зохицуулах ажиллагаа зохих үр дүнд хүрэхгүй байна. Нэг удаагийн тусгай ажиллагаа дэлхийд мансууруулах бодистой холбоотой байдлыг буурьтай өөрчилж чадахгүй байна» гэлээ. Мансууруулах бодистой хийх тэмцэлд гаргасан хөрөнгийн нэг хэсгийг шинэ агентлагийн санхүүжилтэд чиглүүлж болно гэж Виктор Иванов Брюссельд мэдэгдлээ. Бусад орон юуны түрүүнд АНУ агентлагийн  үйл ажиллагаанд оролцож  болох юм.