НАТО нь Ливийн удирдагч Муаммар Каддафийг баривчлах үүргийг хүлээхгүй. Энэ тухай  мягмар гаригт эвслийн төлөөлөгч Оана Лунгеску мэдэгдэв. Тэр хэлэхдээ үүнийг хэрэгжүүлдэг тусгай байгууллага байдаг. Хатагтай Лунгескугийн хэлснээр  НАТО нь Каддафийн дэглэмд цэргийн дарамтыг улстөрийн хүчтэй дарамтын хамт үргэлжлүүлэн үзүүлнэ гэжээ. Эдгээр арга хэмжээ нь Ливийг ардчилсан шинэлэлүүдэд хүргэх ёстой гэж эвслийн төлөөлөгч мэдэгдэв. Үүний өмнө мэдээлж байснаар олон улсын эрүүгийн шүүх даваа гаригт Каддафи, түүний хүү Сейф аль-Исламыг баривчлах зөвшөөрөл олгосон юм. Түүнчлэн шүүх ливийн ТГ-ын тэргүүн  Абдулла ас-Сенуссийг баривчлах болсон юм. Тэд хүн төрөлхтөний эсрэг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэж байгаа юм. Триполь дахь Ливийн эрх баригчидын мэдэгдэлд  тэд Олон улсын шүүхийн хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрөхгүй гэж уламжилжээ.