15 хүртэлх насны өсвөр үеийнхний компьютерын мэдлэгийн рейтингээр Өмнөд Солонгос тэргүүн байр эзэлжээ. Ийм дүгнэлтийг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа  хөгжлийн  байгууллагаас /ЭЗХАХБ/ гаргажээ.  Нэрсийн жагсаалтын хоёрдугаар байрыг Шинэ Зеланд, гуравдугаар байрыг Австрали эзэлжээ.  Оросын хүүхдүүд судалгаанд оролцоогүй байна. Судалгааны хүрээнд Олон улсын ЭЗХАХБ- ын    шинжээчид тэдний  компьтертэй ажиллах чадвар, Интернетээс хэрэгтэй мэдээллийг хайж олох арга барилыг авч үзжээ. Түүнчлэн, оролцогчдын цахим шуудан болон нийгмийн сүлжээг ашиглах чадваруудыг шалгаж байв. Зохион байгуулагчид тэмдэглэхдээ сүүлийн хорин жилд компьютерын өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй холбогдон компьютерын мэдлэгийн түвшин өсвөр насныхны дунд өсөн  нэмэгдэж буйг  онцлов. Оролцогчдын 94 % өөрийн хувийн компьютертэй байжээ,  2000 онд явуулсан  судлагаагаар нь 72 % байжээ.