Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Владивосток руу явна. 6-р сарын 30-нд Д.Медведев  АНДБН-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын  бэлтгэл хуралдааныг явуулж, тус арга хэмжээнд зориулан барьж байгаа барилгууд дээр очно. Түүнчлэн оросын ерөнхийлөгч Алс-Дорнодод хэд хэдэн ажил төлөвлөөд байна –гэж оросын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдээллээ. Энэ бол түүний дөрөв дэхь удаагийн Алс-Дорнод руу хийж байгаа айчлал юм. Өнгөрсөн оны долдугаар сард тэр Благовещенск, 9-р сард Петропавловск-Камчатскийд, 11-р сард Курилын цуваа арлуудын Кунашир арал дээр очсон юм. Сүүлийн айлчлал Курилын арлуудыг өөрийн хойд нутаг гэж  үздэг Япончуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан юм.