“Ирээдүйд  хүрэх  зам” ийм нэгэн ер бусын уриалгыг Байгалийн залуучуудын чуулган гаргажээ.  Саяхан Буриадын нийслэл Улаан-Үд хотод энэхүү чуулган болж өнгөрчээ. Уулзалт залуу гэр бүлийн сэдвээр чуулжээ. Оросын олон бүс нутгийн болон Монгол, Өмнөд Солонгос, Казахстан, Киргизийн төлөөлөгчид залуу гэр бүлийн асуудлаар өөрсдийн санал бодлыг солилцжээ. Орос, Монгол улсын гэр бүлд гардаг асуудлууд нь үндсэндээ  ижил байдаг  ажээ. Энэ нь албан ёсоор бүртгэлгүй гэр бүл болоод их хэмжээний салалт, төрөлтийн тоо бууралт юм. Жишээ нь: Монгол улстай хөрш Орос улсын Буриадад гэхэд  гэр бүлийн хамгийн олон хүүхэдтэй нь дундажаар хоёроос-гурав хүүхэд байна.  Тэгээд таван хүүхэдтэй гэр бүл бол нүдний гэм болжээ.  Ингэхлээр өнөөдөр бид  гэр бүлийг ойлгодог тэр уламжлалт эх сурвалжруугаа эргэн орох шаардлагатай байна гэж Улаан-Үдийн нийгэм-сэтгэл зүйн  гэр бүлийн төвийн  тэргүүн Татьяна Сергеева хэлээд «Амьдрал дээр тосгонд амьдардаг гэр бүлүүд илүү бат бэх  байдаг.  Тэнд амьдрал солигдож, салбарын дэвшил гарч, хөдөлмөрийн  автоматжилт нэвтэрсэн хэдий ч сэтгэхүйн хувьд урьдын  загвар хэвээр үлдэсэн байдаг. Тосгоны гэр бүлд эцгийни эрхэт ёс хадгалагдсан хэвээр ирсэн. Хэрвээ тэр нэр хүнд гэр бүлд  үгүй бол гэр бүл ч үгүй, гэр бүл үгүй бол, гэр бүлийн дэмжлэг үгүй, гэр бүлийн дэмжжлэггүй бол эрэгтэй хүн амьдралд хөлөө олдоггүй. Үүнээс болоод архинд орж, архичин болдог» гэлээ.

         Ийм санааг монголчууд ч гэсэн хүлээн зөвшөөрдөг,  дэмжидэг юм.  Монголоос оролцсон төлөөлөгчид:  сүүлийн  арван жилийн турш америкийн амьдрах  загварыг хэвшүүлэх гэж оролдоод талаар өнгөрсөн тухай ярьж байна. Өөрийн сонирхол дээр, эмэгтэйчүүдийн тусгаар тогтнол дээр тулгуурлан сонирхлоо төвлөрүүлэх нь монголчуудын ухамсар, уламжлалт хэв шинжид огтхонч нийцэхгүй зүйл  юм. Бүх оросын олон нийтийн санаа бодлыг судлах  статистикийн  төвийн судалгааны дүнгээр оросын иргэдийн хувьд гэр бүлийн үнэт зүйлс нэгдүгээрт  тавигддаг ажээ. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол түүнийг дагаж мөрдөнө гэсэн үг биш юм. Залуучуудад туршлага, мэдлэг дутагдаж байна. Түүнчлэн тэдэнд орон нутгийн засаг захиргааны материаллаг тусламж дутагдаж байдаг юм. Энэ утгаараа бол харин ч Буриадад тэдэнд харуулах юм бий гэж тус улсын залуучуудын асуудал эрхэлсэн хорооны төлөөлөгч Андрей Мухраев хэлээд «Хэрвээ аль нэгэн хотын дүүргийн тэргүүн залуу мэргэжилтэн ажлуулахыг хүсчвэл,  түүнийг болон түүний гэр бүлийг  авч үлдэх аргаа олно.  Жишээ нь Хорины дүүрэгт хөдөө аж ахуйн  хувиараа хөдөлмөр эрхлэлт хөгжсөн газар. Эрх баригчдын  дэжмлэгээр 30 гэр бүл фермерийн аж ахуйг хөгжүүлсэн. Харин зарим мужуудад залуучуудын тосгонуудыг байгуулаад байна.  Залуу гэр бүлийг  газартай болоход нь  дэмжлэг үзүүлж,  300 кубметр мод байшин барихад нь зориулж  олгож байна. Залуу гэр бүлд  байрны асуудлыг нь шийдвэрлэхэд туслаж байна» гэлээ.

         Залуучуудад материаллаг тусламж үзүүлээд зогсохгүй, тэдэнд мөн сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг юм. Буриад улсын нутаг дэвсгэр дээр залуу гэр бүлд сэтгэл санааны тусламж үзүүлэхээр сэтгэл судлаач туршлагатай багш нар ажиллаж байна. Ийм клубууд бүх байгууллага, хүүхдийн цэцэрлэг, дунд сургууль болон их, дээд сургуулиудын дэргэд ажиллаж байна. «Сэтгэл зүйн ажил их чухал ажил. Ер нь бол бид эмэгтэйчүүдтэй голдуу ажилладаг. Чухамдаа тэдний дотоод сэтгэлээс их зүйл шалтгаалдаг юм шүү дээ. Манайд гэр бүлтэй ажилладаг хороо байдаг бөгөөд тэнд гэр бүлд наад захын тусламж хүүхэд асрах, шөл хийх гэх мэтэд тусладаг юм. Мэдээж хэрэг бид гэр бүлд зөвлөгөөн өгөхийн зэрэгцээ, хүүхдүүдийн хүмүүжлийн асуудалд нь хүртэл зөвлөдөг. Ингэснээр бид гэр бүлийн салалтын тоог бууруулж, бидний нүдэн дээр олон гэр бий болсон юм» гэж Татьяна Сергеева хэллээ. Буриадын мэрх баригчид цааш явж, гэр бүлийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулахаар зорьж байна. Энэхүү санал нь удахгүй хэлэлцэгдэх залуу гэр бүлийн хуулинд тусгагдах ажээ. Ингэснээр Буриад улс нь ийм хууль баталсан  Орос улсын анхны бүс нутаг болох ажээ.