Орос улс нь байгалийн ховор ашигт малтмалын хосгүй нөөцтэй юм. Орос улсын энэ салбарын чадавхи ховор ашигт малтмалын тэргүүлэгч Хятад улс экспортоо хязгаарласан өнөө үед   илүү цаг үеээ олсон явдал  юм. Цери, эрби, иттерби зэрэг ховор металлуудын нэрс ойрын үед эдгээр нь мэргэжилтнүүдийн төдийгүй  жирийн хүмүүсийн үгийн санд ердийн хэрэглэгдэх болно.  Тэдгээрийн дэлхийн хөрсөн дэхь агуулга нэрийг нь хэлж байна. Харин жинхэн хими, физикийн шинж чанраараа аж үйлдвэрт өргөн хэрэглэгдэх болсон юм. Шингэн кристалл  телевизийн дэлгэц, зургийн аппарат, гар утасны зай  болон автомашин, тэрч бүү хэл реактив хөдөлгүүрт хэрэглэгдэж буйгаас харагдаж байна.   Энэ бол хүн төрөлхтөний ирээдүйн металлууд бөгөөд түүний хойноос өнөөдөр тулалдацгааж байна гэж шинжээчид ярьцгааж байна.

   Учир иймээс Хятад улс дэлхийн ховор металлын экспортыг хязгаарласныг зах зээлд оролцогчид аль хэдийнэ мэдэрсэн гэж   хөрөнгө оруулалтын “Атон”  компаний  шинжээч Динур Галифанов “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа тэмдэглээд «Зах зээлийн мэдрэмж шууд л илэрч байна. Үнэ өслөө.  Хэрэглэгч томоохон орнууд эдгээр металлуудын хоёр дахь хувилбарыг олох юм уу, эсвэл өөрсдөө боловсруулах хэрэгтэй гэж ярьж байна. Гэхдээ ховор  металлын ашигт малтмалын эх булаг зах зээл дээр гарч ирэх  тэр мөч хүртэл цаг хугацаа  шаардагдана. Үүнд  дор хаяж 3, магадгүй 5 жил шаардагдана. Энэ хугацаанд хэрэглээ өсч, үнэ ч нэгэн адил өснө» гэлээ.

   Үүнтэй холбогдон Орос улсын үүрэг ч мөн өсч ирнэ. Манай улс дэлхийд одоогийн байдлаар хоёрт орж байгаа бол, ховор ашигт малтмал олборлох урьдчилсан үзүүлэлтүүдээр  нэгд орж магадгүй юм. Одоохондоо нилээд хэдэн орд газрууд дээр ажил явагдаж байна. Гэхдээ үндсэн нөөцөд  нь одоохондоо  хүрээгүй байгаа юм гэж Динур Галифанов тэмдэглээд «Мурманск болон Чита мужуудад ховор металлын найрлагатай орд газрууд  бий. Улсын нөөцнд түүнээс гадна хоёр, магдагүй гурван ч нөөц газар байдаг юм. Одоохондоо тэдгээр газруудыг ашиглах тухай яриагүй байгаа юм. Хууль тогтоомжийн дагуу газрын ховор ордуудын ихэнх нь стратегийн чанартай. Тиймээс түүнийг ашиглах тодорхой  лимит байгаа юм» гэлээ.

Саяхан Курилд ренийн-ховор металлын  томоохон орд газрыг нээсэн юм. Энэ металл нь нефть, хими, эрчим хүч болон төмөрлөгийн салбарт  шинэтгэлийн үндэс болох юм. Шинжээчдийн үзэж буйгаар дэлхий нийтийн жилийн  хэрэглээ болох 30 тонн тутмын хэрэглээнээс Курил 26 гаруй тонныг жилд олборлож магадгүй  ажээ. Энэхүү металл нь галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй тул, газар хөдлөлтийн үед байнга элбэгшдэг юм. Ренийгээс гадна германи, инди, гафни болон бусад ховордсон металлуудын орд газрууд  энэ бүс нутагт  элбэг ажээ. Шинжээчдийн үзэж буйгаар ховордсон металлуудын тандалт болон олборлолт нь маш их хүчин чармайлт шаарддаг ажээ. Гэсэн хэдий ч ирээдүйн аж үйлдвэрлэлд болон шинэтгэлийн технологид тэдгээрийн үүрэг оролцоо ихэсч, өнөөдөр дэлхийн  томоохон гүрнүүд ховордсон металл  найдвартай нийлүүлэгчдийг  хайж байна.  Орос улсад  энэхүү гайхамшигтай зах зээлд үндсэн тоглогч болох бүхий л  үндэслэл байна.