Орос улсын ГХЯ-ны Газын зурвасад   орноосоо тасарсан  өөрийн орны иргэдэд туслах үүднээс консулын цэг нээн ажлуулав.  Энэхүү алба нь албан ёсны дипломат статустай юм. Тэнд орон нутгийн хоёр иргэн анхан шатны бүрдүүлэлт хийж, Баруун эрэг рүү нутаг нэгтнүүдээ явуулахад туслаж  байгаа ажээ. Тэд оросын дипломатуудад бэлэн болсон паспорт,  бусад баримт бичиг  олгох ажилд нь тусалж байна.  Консулын газар хандаж буй хүмүүсийн ихэнх нь Орос улсад  боловсрол эзэмшсэн, оросын иргэншилтэй авсан болон орос эхнэртэй палестинчууд, тэдний хүүхдүүд байна.