2012 оны 9-р сард  Владивостокод болох  Ази,Номхон далайн бүс нутгийн /АНДБН/ эдийн  засгийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил өндөрлөж байна. Жил хүрэхгүй хугацааны дараа хотын дэд бүтэц  Орос улсад анх удаа АНДБН-ийн чуулганыг явуулахад бүрэн бэлэн байх болно. Ер нь бол тус хот дахин төрж байна л гэсэн үг. 2012 он гэхэд Владивостокод шинэ орон сууцны хорооллууд, зочид буудлууд; дуурь, бүжгийн театр, хиймэл далай, усан онгоцны боомт болон нисэх онгоцны  олон  улсын буудал зэргийг барьж дуусах юм. Хамгийн чухал болоод удаан хүлээж байсан төсөл бол Русский нэртэй арлыг холбох гүүр юм.  3100 метрийн  урттай бөгөөд, түүний нэг алслал нь л 1104 метр байгаа нь дэлхийд хамгийн томд орох юм. Владивосток, Русский  арлын хооронд  одоо болтол усан онгоц  үйлчилж байсан юм. Хотын төвд баригдаж буй хоёр шинэ гүүр нь тус хотын түгжрэлийг шийдэх ёстой ажээ.

         Дээд хэмжээний уулзалтанд бэлтгэх ажилд зөвхөн төсвийн хөрөнгө зарцуулахгүй. Улсын төсвөөс нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгтэй тэнцэх хөрөнгө зарцуулагдаж, бусад нь хувийн компаниудын  хөрөнгө оруулалт ажээ.  АНДБН-ийн ЭЗДХ-ний   XXIV  чуулга нь  Оросод анх удаа болох юм. Дээд хэмжээний уулзалтын барилга байгууламжийг барихаар 30 гаруй мянган хүн ажиллаж байна.  Приморьед усан онгоц үйлдвэрлэх, засварлах газрыг барьж эхлээд байгаа төдийгүй хөнгөн аж үйлдвэрийн технопаркуудыг барих ажилдаа шамдан ороод байна.  Өмнөд Солонгосын Hyundai корпорац л гэхэд трансформатор үйлдвэрлэж эхлээд байна, тэрчлэн энд мурийтэй тоглоомын бүс нээн-тэдэнд анхны зөвшөөрлүүдийг нь олгод байна.  

   Тус хотын захирагч Сергей Дарькин тэмдэглэхдээ ХХI зууны эдийн засгийн чиглэл нь Ази-Номхон далайн бүс нутаг гэж хэлээд " Бид энэхүү геополитикийн байрлалаа ашиглах ёстой  юм . 2012 оноос хойш Приморье нь өөр чиглэлээр ашиглагдах болно. Тэрээр АЗНДБН-ийн  оросын эдийн засгийн цахмаг  болж ашиглагдах болно. Түүнчлэн, Приморье нь АНДБН дахь европын  соёлын хамгийн том  цамхаг байсаар ирсэн гэдгийг  хэрхэвч мартаж болохгүх”. гэлээ АНДБН-ийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын дэд бүтцийн объектуудыг 2012 оны 9 –р сарын дунд үед ашиглалтанд оруулах юм.