ОУВС-ийн удирдах зөвлөл мягмар гаригт Францын сангийн сайд Кристин Лагартыг ОУВС-ийн тэргүүнээр томилох шийдвэр гарах төлөвтэй байна. Энэ тухай америкийн The Wall Street Journal  уламжилжээ. Саяхан европын орнууд Лагардын нэрийг дэвшүүлсэн юм. БНХАУ-ын Төв банкны тэргүүн мэдэгдэлдээ, францын нэр дэвшигчийг дэмжиж буйгаа мэдэгдсэн юм. Лагард нь Зөвлөлөөс  нийтдээ 40 гаруй хувийн санал аваад байгаа юм. Түүний өрсөлдөгч  Мексикийн Төв банкны тэргүүн Агустин Картенс  дөнгөж 12 хувьтай байгаа аж. Үүний өмнө ОУВС нь энр дэвшигчийг 6-р сарын 30-аас өмнө зарлана гэж мэдэгдэж байсан юм. Шийдвэр гаргах  хурлыг  ОУВС мягмар гаригт эхлэх юм. Урьд өмнө гарч байсан практикаас үзвэл Зөвлөлийн гишүүд ирээдүйн тэргүүнийг сонгох асуудал дээр санал хураалт явуулахгүйгээр  нэгдсэн шийдвэр гаргах төлөвтэй байгаа ажээ.