Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир 7-р сарын 1-нд  Владивостокд айчлал хийнэ. Энэ тухай өмнөд солонгосын Ренхап агентлаг японы Mainichi сонинг иш татан уламжилжээ. Тус хэвлэлийн газар нь Москвад болж байгаа Орос, Хойд Солонгосын хоёр талын төлөөлөгчдийн  эцсийн шатны  зөвлөлдөх уулзалтын эх сурвалжаас иш татжээ. Mainichi сонины бичиж буйгаар  Ким Чен Ир нь Владивостокод хийх айлчлалынхаа хүрээнд  Орос улсын өндөр албан тушаалтангуудтай уудзалт хийж магадгүй ажээ. Японы сонин мэдээлэлдээ, айлчлаын үеэр оросын тал бүс нутгийн  аюулгүй байдлын салбарт  хоёр талын харицааг бэхжүүлэхийн тулд чармайлт тавих болно гэжээ. Харин Хойд Солонгосын тал нь Пхеньянд эдийн засгийн тусламж үзүүлэх тухай асуудал тавьж болох юм.  Хэрвээ Ким Чен Ир Орос улсад айлчилвал, энэ нь 2002 оноос хойш хийсэн анхны айлчлал болно гэжээ.