Сирийн эрх баригчид сөрөг хүчнийхний төлөөлөгчдөд улс орноо хурцадмал байдлаас тухай болон хямралаас гарах арга замыг хайх асуудлаар зөвлөлдөх уулзалт явуулах санал тавив. Уулзалтыг 7-р сарын 10-нд явуулахаар төлөвлөжээ.Талууд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, тус улсын засгийн эрхийг барьж буй “Баас” намын үндсэн хуулинд тусгасан  улс орны болон нийгмийн амьдралд оролцох үүргийг нь өөрчлөх талаар хэлэлцэн ярилцах юм.  Хэдэн сарын турш тус улсын ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахаар жагсаал цуглаан явуулж байгаа сөрөг хүчнийхэн энэхүү заалтыг  хасахыг шаардсан юм. Саяхан сирийн  хүний эрхийг хамгаалагчид, сэхээтнүүд Дамаскад анхны бага хурлыг зохион явууллаа. Тэд Сирийг ардчилсан замд шилжин оруулах асуудлыг хэлэлцжээ. “Рейтер” агентлагийн мэдээлснээр сирийн сөрөг хүчний шилдэг удирдагчид тэдэнтэй  нэгдээгүй тухай мэдэгджээ. Тэд жагсагчдын эсрэг цэргийн ажиллагаа  тус улсад явагдсаар байгаа болон ерөнхийлөгч Башир Асад огцроогүй тохиолдолд ямар нэгэн  яриа хэлцээнд орохгуй гэж мэдэгджээ.