П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны III шатны шалгаруулалтын шүүгчийн бүрэлдэхүүн уламжлал ёсоор эмэгтэй 4, эрэгтэй 4 дуучдыг дараагийн шатанд үлдээжээ. Ингэснээр дараагийн шатанд оролцогчдын нэрсийн жагсаалт тодорхой болжээ. Тэдний дунд Монголын хоёр дуучин Амартүвшин Энхбат, Чимэд Энхтайван нар орсон байна.