Ливийн удирдагч Муаммар Каддафийг баривчлах  Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр нь тус улсын байдлыг тогтвортой болгох замыг хаахгүй юм гэж  Африкийн асуудлыг хариуцсан  ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов мэдэгдлээ. Түүнчлэн, тэрээр цаг хугацаа  Каддафийн эсрэг ажиллаж буйг нэмж тэмдэглэв. Олон улсын хамтын нийгэмлэгт тус улсыг хямралаас гаргах арга замыг санал болгоход улам бүр бэрхшээлтэй болж байна. Ливийн удирдагч болон түүний талынханд өөрсдийн хувилбраар ирээдүйгээ байгуулахад боломж улам бага болж байна гэж оросын дипломат үзэж байна. Маргеловын үзэж буйгаар 6-р сарын 30-нд  Экваторын Гвинейд нээгдэх Африкийн холбооны дээд хэмжээний уулзалтаар Триполь нь   “бодит санаачлагаа” урагш явуулахад ашиглаж болох юм. Олон услын эрүүгийн шүүх нь  Каддафи, түүний хүү Сейф аль-Ислам, тагнуулын газрын тэргүүн Абдулла ас-Сенусси нарыг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж  сэжиглэн баривчлах зөвшөөрөлийг өгөхөөр шийдвэрлэжээ.