АЦС-ийн ослоос болж цацраг идэвхт бодист хордсон байж болзошгүй тул Фукусима мужийн оршин суугчдыг шинжлэж эхэллээ. Бие организмд нь радио нуклид байгаа эсэхийг шалгах ажил 10 хоног үргэлжлэх ба энэ нь шинжилгээний эхний шат болох юм байна. Энэ мужийн хоёр сая иргэдийг 8-р сард шинжлэж эхлэх юм байна. АЦС-д осол гарсан 3-р сарын 11-нээс хойш тус бүсийн 200 мянга гаруй иргэд сайн дураараа эмнэлэгийн шинжилгээ хийлгэжээ. Биед нь цацраг идэвхт бодис хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.