Олон улсын валютын сангийн шинэ тэргүүнээр сонгогдохоор нэрээ дэвшүүлээд байгаа Францын Санхүү, эдийн засгийн яамны сайд Франсуаза Кристин Лагардыг Хятад улс дэмжлээ. Хятадын Ардын банкны тэргүүн Чжуо Сяочуань өнөөдөр энэ тухай мэдэгдсэн байна. Энэ сарын сүүл гэхэд сонгосон байх ёстой ОУВС-гийн шинэ удирдагчын төлөө өрөөлдөөнд Лагард давуу түрүүлж байгаа юм. Тус сангийн түрүүчийн тэргүүн Доминик Стросс-Кан Нью-Йоркын нэгэн зочид буудлын үйлчлэгч эмэгтэйг хүчиндэхээр завдсан гэсэн шуугианд өртсөн учир огцорхоос өөр аргагүй болсон юм.