Палестины удирдлага НҮБ-ын ЕА-н 9-р сарын чуулганаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр шийдвэрлэв. Мөн Израильтэй тохиролцох саналыг ч няцаахгүй байна. Гэвч Палестины удирдагч Махмуд Аббасын хэлснээр бол  эдүгээ Израильтэй яриа хэлцээг сэргээж болмоор  ямар ч томьёолол үгүй.Өнгөрсөн оны 9-р сард сэргээсэн Палестин Израилийн хоорондын  хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Талууд  суурингуудаа Палестины нутаг дэвсгэрт барьж байгуулах израилийн бодлогыг зогсоох асуудлаар зөвшөлцөж чадсангүй. Өнгөцхөн харахад тийм байна. Үнэн чанартаа Вашингтоны санаачилсан яриа хэлцээ тов тодорхой хэлэлцэх хэргийн төлөөвлөгөө ч үгүй байсан. Иймээс оновчтой яриа хийхийн  оронд харилцан тулгасан зэмлэлийг тоочив. Палестины тал израилийн суурин өөрий нь нутаг дэвсгэрт байгуулах бодлогыг зогсоохоос гадна  1967 оны хил хязгаарыг сэргээж, дүрвэгчдийг буцаах асуудлыг авч үзэж, Иерусалимын зүүн хэсгийг ирээдүйн улсы нь нийслэл болгохыг шаардлаа.  Өөрий нь улсын аюулгүй байдлыг баталгаатай  болгох ба улсы нь еврейн шинж чанарыг хүлээн зөвшөөрөхийг Израиль палестины талаас шаардсан байна. Хэлэлцээ дампуурснаас хойш Палестин улсыг хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар НҮБ-д  хандах тухай ярьцгааж эхлэв.

     Палестины удирдлага ямагт ийм саналтай байсан. Гэвч урьд Израильтэй тохиролцохыг оролдсон юм. Гэвч тусгаар тогтнох саналыг даруй хэрэгжүүлж чадсангүй. Одоо еврей,араб хоёр улсыг байгуулах тухай 1947 оны НҮБ-ын АЗ-ийн тогтоолын 2 дахь хэсгийг хэрэгжуулэх төлөвлөгөөтэй байна гэж Палестины тал мэдэгдлээ. Махмуд Аббас НҮБ-д хандснаараа Израилийг найр тавихад хүргэх бодолтой байна. Өрнөдийнхөн ч Палестин улсыг зарлан тунхаглах асуудлаар нэгдсэн байр суурь баримтлахгүй байна. Франц улсаас Палестины удирдлагын санаачилгыг дэмжиж байхад АНУ,Итали,Герман,Нидерланд улсууд эсэргүүцэж байна. ЕА ийм асуудлыг олонхи саналаар шийдвэрлэдэг. НҮБ-ын наанадаж 118 гишүүн улс Палестин улсыг зарлан тунхаглах саналыг дэмжихийг Израилийн ГХЯ ч хүлээн зөвшөөрч байна. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Ирина Звягельская эл асуудлыг хөндөн хэлэхдээ «Палестин улсыг хүлээн зөвшөөрөх асуудлыг нэг утгаар тайлбарлаж болохгүй. Юу гэвэл тус улсыг Палестины засаг захиргааны хяналтад байгаа  газар нутагт хүлээн зөвшөөрсөн ч өөрчлөлт бараг гарахгүй. Ахин мэхлэгдсэн гэж хүмүүс бодож магадгүй. Палестин улс байгуулагдсан гэж бодоё. Цаашдаа яахав? Миний бодоход Израильтэй хэлэлцээ хийлгүй асуудлыг шийдвэрлэж болохгүй» гэв.

    Шинжээчид палестины санаачилгыг нааштай үнэлэхгүй байна. Түүнээс гадна  араб дахинд цуврал хувьсгал хийсэн өнөөгийн нөхцөлд палестины асуудлыг  тийм их сонирхохгүй болсон. Тэгвэл Палестиныг ивээн тэтгэх ажиллагаа зогсож мэднэ гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский  үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Палестины асуудал шийдвэрлэгдээгүй байна. Төр улс байгуулагдаагүй. Хөрөнгө үрэн таран болжээ. Тэгэхдээ хэр хэмжээгээрээ Украинтай тэнцэх улс  мөн хөрөнгөөр байгуулж болох байсан. Харин Палестины удирдлага олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын форумд оролцож, олон улсын байгууллагуудын гишүүн болж, хамгийн гол нь жилд хэд хэдэн тэрбум доллар авах хүсэлтэй байна. НҮБ-ын АЗ-ийн чуулган пиар төдий арга хэмжээ, үнэн чанартаа үгүй улсыг хүлээн зөвшөөрөх хэрэг болно. Араб дахины цуврал хувьсгал палестины ирээдүйг сонирхох сонирхолыг бууруулсан» гэв. Дээрх санаа бодол радикал боловч орших эрхтэй. Палестины асуудлыг бүр  хэдэн жилийн турш зохицуулж ирсэн юм . Эдгээр хүчин чармайлт мухардмал байдлаас гарах боломж олгосонгүй.