Оросын төр улс ойрын 10 жилд эдийн засагтаа хувийн хөрөнгө оруулалтыг идэвхтэй татан оруулах болно. Москвад болсон “Ренессанс Капитал” форум дээр  сангийн сайд Алексей Кудрин ингэж мэдэгдлээ. Улсын хувьцааны эхний багцийг хувьчилсны үр дүнд олох орлого ойрын 3 жилийн дотор 30 тэрбум долларт хүрнэ гэж тэр хэлсэн байна. Хувьчлах үйлдвэрийн багцыг үлэмж өргөжүүлэх тухай засгийн газар саяхан шийдвэр гаргасан тухай сайд санууллаа. Оросын томоохон нисэх онгоцны “Аэрофлот” компанийн хувьцааны хяналтын багц ойрын 3-5 жилд түүнд багтана. Ингэснээр удирдлагыг сайжруулах, ил тод болгох, түүнийг хөгжүүлэхэд хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулахад тустай гэж Кудрин хэллээ.