ОХУ-ын Алс Дорнодын Приморьед 80 метрийн гүн уулын хавцалд унасан жуулчныг аврагчид амжилттай татаж гаргалаа. Бямба гаригт энэ залуу уулнаас бууж явахдаа хальтарч улмаар уулын хавцал руу унасан байна гэж тус бүсийн ОБЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна. Унасан нөхөр хөлөө хүнд гэмтээсэн учир өөрөө хавцлаас гарч чадахгүй болсон байлаа. Аврагчдын бүлэг тусламж үзүүлэхээр явсан боловч ням гаригийн шөнө дөнгөж тэнд хүрсэн байна. Энэ орой нь түүнийг татан гаргаж анхан шатны тусламж үзүүлсэн байна. Дараа нь энэ жуулчныг Владивосток хотын нэгэн эмнэлэгт хүргэжээ.