Москвагийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага үзэгчдэд сонин  бэлэг өргөв. Тухайлбал өвлийн хотхоныг зуны ид дунд  Москва хотын төвд нээжээ. Хэрэм, зараа, туулай, баавгай гээд ойн олон амьтны шилэн барималууд 4 метр өргөн 50 метр урт  цастай замын хажууд сүндэрлэн боссон байна. Энэ арга хэмжээ гурван өдөр үргэлжлэнэ.Тусгай машин мөн хугацаанд хүрэлцээтэй хэмжээний цас үйлдвэрлэнэ. Зохион байгуулагчдын өгүүлснээр бол энэ машин хоногт 35 шоо метр цас хийж байна. Ингээд гурван өдрийн дотор цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй шоо метр цас үйлдвэрлэх юм. Өдөр бүр цасны бараг  20 хувь нь  хайлж байгаа учир шаардагдах хэмжээний цасыг уг машин шөнө нөхөн үйлдвэрлэж байна.  Цэцэрлэгт  хүрээлэнгийн удирдлагаас ийм ер бусын арга хэмжээг  өвлийг санаж буй москвагийнханд зориулжээ.  Зугаалах олон хувилбарыг санаачилдаг. Иймээс цаст замын тойронд өвлийн зугаа тоглоомын хотхон боссон. Хөгжилтэй буухиа, тоглоом наадам болж байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага сугалаа зохион явуулна. Өвөл нээлтээ хийх оросын кинонд дурд тоглох эрх  гол шагнал болох юм.

    Москвагийнхан өвлийн төдийгүй Шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрэв. Зохион байуулагчид нь  оросын Шинэ жилийн баярын гол бэлэгдэл болох Өвлийн өвгөдийн парадыг хотынханд сонирхууллаа. Түүнээс гадна цэцэрлэгт хүрээлэнгийн гол талбайд байрлуулсан амьд 100 гацуур зуны ид дунд өвлийн өнгийг чимэглэв. Гайхамшигт явдал болж байна гэж сонирхож ирсэн хүмүүс тэмдэглэлээ. Өвөл удтал хүлээлгүй  цэцэрлэгт хэдхэн цаг байж өвлийн уур амьсгалыг мэдрэх боломж хотынханд маш таалагдав.