Загас барих дуртай сая сая  хүн Дэлхийн загасчдын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. 1984 онд Ромд загас агнуурыг зохицуулж хөгжүүлэх асуудлыг авч үзэж хэлэлцсэн олон улсын бага хурлаас мөн баяр тогтоох шийдвэр гаргажээ.Өнөөдөр даваа гараг ажлын өдөр байсан ч Орост цөөнгүй хүн дуртай цөөрөм дээр очиж загас барьж байна. Оросын ардын жужигчин, найруулагч,кино зохиолч Александр Ширвиндт тэдний дунд байна.Одоо тэрээр амарч байна. Өнөөдер загасчдын өдөр Валдай руу явна. 60 жилийн турш загас барьж буй жужигчин өнөө орой  нуурын эрэг дээр загасны дэгээтэй суух бололтой. Арван жил дараалан тийшээ очиж загас барьж байна гэж Александр Ширвиндт «ОДХ» радиод мэдээлээд «Валдай бол гайхамшигт хэд хэдэн  нууртай үзэсгэлэнт нутаг юм. Янз янзын загас барьж болно. Зөвхөн маш халуун болвол загас дэгээнд орохгүй. Гэргий ба нохойтойгоо хамт очиж амрана» гэв.

    Эрт дээр үеэс Орост загас агнуур хөгжиж ирсэн. Зарим тооцоолтоос харахад Орост 25 сая орчим загасчин байгаа. Тухайлбал ерөнхий сайд Владимир Путин тэдний нэг юм. Ер нь загасчид албан тушаал, цолоор ялгагдахгүй. Загасчдын ах дүүгийн барилдлага жинхэнэ ардчилсан шинж чанартай.Орос 2 сая 500 мянга гаруй гол мөрөн, 3 сая орчим нууртай. Тэдгээр оросын ба гадаадын загасчдын сонирхолыг татаж байна. Загас барихад тун сонирхолтой газар нутгийн рейтинг «Форбс» сэтгүүлд  нийтлэжээ. Оросын Колийн хойг хамгийн тааламжтай   гурван нутгийн тоонд орсон байна. Тэндхийн гол мөрөн хульт загсаар баялаг. Аялал жуулчлалын олон компани Орост  загасчлах  үйлчилгээ үзүүлж байна гэж Оросын загас агнуурын агентлагийн олон нийттэй харилцах төвийн удирдагч Александр Савельев хэлээд  «Мөн салбар ялангуяа Колийн ба Камчаткийн хойгууд болон Сахалинд хөгжсэн. Мөн бизнесийг хөгжүүлэх өөр нутаг манайд олон. Тухайлбал Өмнөд Курилын арлууд ба Астрахань мужийг дурдая.  Оросын газрын зургийг өнгөцхөн харсан ч манай орон сайхан амралтын шавхагдаж дуусахгүй сан гэдэг нь тод харагдана. Энэ нь маш ашигтай салбар билээ. Аж үйлдвэрийн загас агнуурыг бодоход загас барьж амрах салбар хоёр-гурав дахин илүү хэмжээний татвар улсын төсөвт шимэтгэж мэднэ. Бид олон улсын рейтингт хамрагдлаа. Энэ нь аль болох олон аялагч жуулчны сонирхолыг татахад нөлөөлнө. Юуны түрүүнд Германи, Франц улсаас загасчид ирж аялана. Америкийн олон иргэн Камчаткийн хойгт  очиж загас барьж байна» гэв.

   Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төлбөртэй загас барих асуудлыг өргөн хэлэлцэж байна. Загасны карт гэгчийг  манай орны олон хотод нэвтрүүлэх тухай хэд хэдэн зүтгэлтэн ярьсны дараа  загас  дэгээгээр үнэ төлбөргүй барих эрхийг хамгаалах цуглаан хэд хэдэн удаа дараа хийлээ. Одоогоос нэг сарын өмнө ерөнхий сайд Владимир Путин Загас агнуурын агентлагийн удирдагчтай уулзахдаа цөөрмийг арилжааны үндсэнд шилжүүлэх ажиллагааг хязгаарлахыг  шаардсан гэж Александр Савельев мэдээлээд «Загас агнуур ба усны биологийн нөөцийг хадгалах тухай хуулийн 24-р зүйл анги Орост үнэ төлбөргүй загас барихийг  баталгаатай болгосон» гэв. Одоо спортын ба сонирхогчдын загас агнуурын тухай шинэ хуулийг бэлтгэж байна. Шинэ хуулиар загас барихийг тааламжтай олонд хүртээлтэй үнэ төлбөргүй  хэвээр байх нөхцлийг бүрдүүлнэ.