Хорт хавдар, шижин өвчин, зүрхний болон уушигны өвчин. Эдгээр өвчнүүд нь дэлхий дахинд учирч байгаа бүх өвчнүүдийн шалтгаан нь болж байна. 2030 он гэхэд вирусын бус өвчин 52 сая хүний амь насыг авч одно гэж НҮБ-ын шинжээчид таамаглаж байна. Дэлхийд нас барж байгаа хүмүүсийн гуравны хоёрыг энэ өвчнүүдээс болж өөд болсон хүмүүс эзлэж байна. Үүнээс болж дэлхийн эдийн засагт жил бүр триллион долларын хохирол учирч байна. Эдгээр өвчнүүдийн “аймшгийн дөрвөл” даяаршлын хэмжээний тахал болж хувираад байна. Энэ нь өнөөдөр болсон үйл явдал биш, 30 жилийн өмнө үхлийн шалтгаан нь вирусын бус өвчин болсон тэр үеэс эхтэй гэж Улсын Думын эрүүл мэндийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Николай Герасименко ярьж байна. «Энэ бүхэн нь тамхи татах, хорт зуршил, хоол унд, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн зэргээс шалтгаалж байгаа юм. Хөдөлгөөн багадах. Энэ бүхнийг бүрэн ойлгосны хүчинд архи, тамхи, хурдан хоолтой тэмцэж эхэлсэн билээ» гэлээ.

   Өнөөдөр оросуудын 57% нь зүрх судасны өвчнөөр, 15% нь хорт хавдараар өвчлөөд байна. Тэгэхдээ бид үндэстнээ эрүүлжүүлэхийн төлөө урагшлан ахиж байна гэж  Николай Герасименко үзэж байна. ОУ-д тамхи татахтай тэмцэх концепцийг боловсруулаад байна. «Харин манайд энэ асуудлаарх хууль 10 жил үйлчилж байна. Одоо энэ хуулинд тамхины бүтээгдхүүнийг сурталчилах болон худалдаалах, олон нийтийн газар тамхи татахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж байна. Зөв хооллох талаар мэдээлэлийн кампанит ажил зохиож эхлээд байна. Эрүүлжүүлэх төвүүдийг байгуулж байна гэхдээ бид их замын эхэнд байна» гэж Николай Герасименко ярилаа. Буруу хоололт, гиподинам, хортой зуршил эдгээр нь дэлхий дээрх үхлийн өндөр түвшингийн цорын ганц шалтгаан биш ээ. Хот газар хэт төвлөрөлөөс үүдсэн эсрэг нөлөө, манай гаригийн хүн ам хэт хөгширч байгаа зэрэг хүчин зүйлүүд тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байгаа.Бүхний мэддэг авралын жор нь манай дэлхий шиг хөгширчээ. Эрүүл аж төрөх ёсыг мөрдөх хэрэгтэй гэж энэ дэлхийд  хэдэн ч удаа сануулах юм билээ дээ. Харин ДЭМБ бүх хонхоо дэлдэх цаг болсон бололтой.