Карелийд Ту-134 онгоц осолдох үеэр гэмтэл авсан нэг хүн өнгөрсөн ням гаригт Москвад нас барсан байна. Онгоцны осолд амь үрэгдэгсдийн тоо 47 боллоо. “РусЭйр” нисэх онгоцны компанийн Ту-134 онгоц өнгөрсөн даваа гаригт москвагийн цагаар 23 цаг 40 минутад Петерозаводск хотын ойролцоо газардах үедээ осолдсон юм. Энэ онгоцонд 52 зорчигч явсан ба ослын үеэр 44 нь амь насаа алдсан юм. Хүнд гэмтэл авч эмнэлэгт хэвтсэн 8 хүнээс 3 нь дараа нь нас барсан юм. Одоо эмнэлэгт гэмтэлтэй 5 хүн үлдээд байна. Урьдчилсан байдлаас хархад цаг агаарын тааламжгүй нөхцөлд нисэгчийн гаргасан алдаанаас болж онгоц осолдсон бололтой гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд Сергей Иванов урьд нь мэдэгдэж байсан юм. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.