ЕХ-ны улсуудад Хятад улс зээл олгоно гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябао ням гаригт Их Британи улсад айлчлах үеэрээ мэдэгдлээ.Төсвийн хомсдолоо багасгахын тулд зээл авахад хүндрэл учраад байгаа евро бүсийн улсуудад зээл олгоно. Британийн телевиз, радиогийн Би-Би-Си нэгдэл энэ тухай мэдээллээ. Энэ долоо хоногт Хятад улс Унгар улсад 1 тэрбум долларын зээлийг санал болгосон байна. ЕХ-той хийх худалдаанд худалдааны балансын нааштай сальдог дэмжих бодлого Хятад улс явуулахгүй гэж Вень Зябао мэдэгдлээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябао европоор хийж байгаа айлчлалынхаа хүрээнд 6-р сарын 27,28-нд ХБНГУ-д зочлох болно.