НАТО  Ливийн тэргүүн Муаммар Каддафиг устгах  зорилготой ажиллаж байна гэж АНУ-ын конгрессийн гишүүн Майк Тернер  мэдэгдлээ.Америкийн адмирал Сэмюэл Локлиртой илэн далангүй ярилцсныхаа дараа тэрээр «Форгеин Полици» сэтгүүлд мэдэгдсэн байна. Адмирал Ливид байгаа НАТО-гийн хүчнийг командлаж байгаа юм. Каддафигийн дэглэмийг түлхэн унагасны дараа Ливид хуурай замын цэрэг оруулахаас өөр арга байхгүй гэж Локлир конгрессийн гишүүнд мэдээлжээ. Ливийн ажиллагаа цахилгаан дайн байх ёстой байсан боловч өчигдөр 100 дахь өдрийнхөө босгыг давах үеэр энэ мэдээлэл тарлаа. Энэ ажиллагаа дор хаяахад 9-р сар хүртэл үргэлжилнэ гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга урьд нь мэдэгдэж байсан юм.