Өчигдөр Санкт-Петербургт  Чайковскийн нэрэмжит 14-р уралдааны “гоцлол дуулал” мэргэжлийн 1-р шат өндөрлөж, 2-р шатанд тунаж үлдсэн оролцогчдын нэрийг танилцууллаа. Монголын дуучин Чимэдийн Энхтайван, Амартүвшингийн Энхбат нар тэдний дунд үлдсэн байна. Өнөө оройн сонсголын дараа “гоцлол дуулал” мэргэжлээр шалгарсан 8 хүний нэрийг дурдах болно. Харин 3-р шатанд 4 эрэгтэй, 4 эмэгтэй дуучин шалгарч үлдэх ёстой юм байна.