0Ливийн тэргүүн Муаммар Каддафиг баривчлах зөвшөөрөл гаргах уу, үгүй юу, гэдэг шийдвэрээ Олон улсын эрүүгийн шүүх өнөөдөр гаргах ёстой.Үүнээс гадна түүний хүү Сеиф аль-Исламыг баривчлах тухай зөвшөөрөл бас гарах бололтой. Тус шүүхийн сайт дээр нийтлэгдсэн мэдээлэлд энэ тухай өгүүлсэн байна. Хоёр Каддафи, Ливийн тагнуулын албаны тэргүүн Абдулла ас-Сенусси нарийг баривчлах тухай зөвшөөрөл гаргахыг ерөнхий прокурор Луис Морено-Окампо санаачилсан байна. Энгийн номхон ливичүүдэд халдан довтолсон хариуцлагыг энэ 3 хүн хүлээх ёстой гэж тэр үзсэн байна. Хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн ялаар энэ гурвыг заавал шүүх ёстой гэж ерөнхий прокурор үзэж байна.