Олон улсын чанартай тэмцээн явуулахад ОУ-ын нэрийг дэвшүүлэх нь төрийн хэмжээний бодлого байх ёстой. Энэ тухай ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. 2013 оны Дэлхийн оюутнуудын зуны их наадмын нийслэл Казань хотод биен тамир спортыг хөгжүүлэх талаархи явуулын тусгай зөвлөлийн хуралдааныг тэрээр явуулсан юм. Универсиадад зориулж нээсэн сэлүүрийн спортын төвийг хуралдааны өмнө төрийн тэргүүн үзлээ. Энэ цогцолборт допингийн хяналтын танхим, тусгай зориулалтын тренажертой биеэн тамирын заал, бүтэн жил дасгал сургуулилт хийх зориулалттай сэлүүрийн сувагтай юм байна. Байдаркын завийн сэлэлтийг дууриалгасан нэг тренажер дээр Д.Медведев өөрөө сэлүүрдэж хэдэн зуун метр хөвлөө. Өнөөдрийн хувьд энэ цогцолбор нь олон улсын шаардлагад нийцсэн оросын цорын ганц төв юм. Универсиад, 2014 оны өвлийн болон пара олимпын наадам, 2016 оны хоккейн дэлхийн аврага, 2018 оны дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн эдгээр нь ОУ-д ойрын үед болох олон улсын уралдаан тэмцээний бүрэн жагсаалт биш ээ. 2015, 2017 онуудад болох усан спортын дэлхийн аврага шалгаруулах тэмцээн явуулах эрх олох мэдүүлгийг улсын хэмжээнд дэмжихийг Усанд сэлэлтийн оросын холбооныхон ерөнхийлөгчөөс гуйлаа. Д.Медведев туслахаа амлаад, сүүлийн үед ОУ гайхамшигтай үр дүнд хүрээд байна гэж нэмж хэллээ. “Биднийг тоодог, биднийг үнэлдэг болоод байна” гэж төрийн тэргүүн хэлээд: Бид ямар спортын чиглэлээр мэдэгдэл өгвөл илүү бодит үр дүнд хүрэх юм, энэ нь ямар өртөгтэй байх ёстой юм гэдгийг судлах талаар би засгийн газар болон олимпын хороонд даалгавар өгнө. Биен тамир спортыг хөгжүүлэх болон олон улсын уралдаан тэмцээнд бэлтгэхэд хичнээн хөрөнгө хэрэгтэйг маш зөв тооцож, шудрагаар хувиарлах ёстой. Энэ бол манай улсын нэр төрийн асуудал юм гэж Д.Медведев хэллээ. Зарим нэгэн спортын төрөлд ахиц дэвшил гарсан гэж Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамны сайд Виталий Мутко өөрийн зүгээс мэдэгдлээ. Энэ улиралд оросын тамирчид бобслее, сноубордын төрөлд өндөр амжилт гаргалаа. Энэ спортыг өнөөдрийг хүртэл орос улсын уламжлалт тэмцээн гэж тооцохгүй л байсан. Фристайл, уран гулгалт, чарганы уралдаан, цанаар трамплинаас үсрэх, тэшүүрийн спорт зэрэг төрлүүдэд мэдэгдхүйц амжилт гарсаар байна. Спортын энэ төрлүүдэд оросууд дэлхийн спортын элитүүдийн эгнээнд дахин орж байна.