Өмнөд Хятадын тэнгист байдаг маргаантай нутгийн асуудлыг  яриа хэлэлцээний замаар энхийг аргаар шийдвэрлэхээр Хятад, Вьетнам улсууд тохиролцлоо. Бямба гаригт болсон хэлэлцээний үеэр талууд, Өмнөд Хятадын тэнгист аюулгүй тогтвортой байдлыг хангахын тулд үр ашигтай хамтарсан арга хэмжээ авах шаардлагатай байна гэдэг дээр санал нэг байгаагаа илэрхийллээ. Хүзүүвчин дээр нь асар их нефть, хий, эрдэс бодисын нөөц байж болох Наньша буюу Спратли ольтрог арлын эзэмшлийн талаар Хятад, Вьетнам улсууд олон жил маргаан үүсгэж байгаа билээ.