0НАТО  Ливи улсад цэргийн ажиллагаа явуулснаас хойш 100 өдөр боллоо. Эвслийн гол зорилго нь Муаммар Каддафиг устгахад оршиж байсан гэсэн шуугиан тарьсан гарчигтай материалыг Форген Полици сэтгүүл энэ тэмдэглэлд өдрүүдийн өмнө нийтэллээ. Командлалын энэ нууцыг америкийн адмирал Сэмюел Локлир ил болголоо. Тэрээр үүнийг шууд мэдэгдээгүй ба сенатын гишүүнтэй ярьж байхдаа ам алдсан юм гэж “Россия-24” телевизийн суваг мэдээллээ. Нөгөө сенатын гишүүн нь энэ тухай сэтгүүлчидэд дуртайяа мэдээлсэн байна. Харин Обамагийн засаг захиргаа, Каддафиг алах нь Ливид явуулж байгаа ажиллагааны зорилго биш гэж мэдэгдсээр байна.