“Нээлттэй тэнгэр” гэрээг хэрэгжүүлэх хүрээнд оросын нисэгчид  АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглах нислэг хийнэ. Ту-154 онгоцонд сууж яваа орос, америкийн мэргэжилтнүүд тохиролцсон гэрээг хэрхэн дагаж мөрдөж байгаа байдал болон ажиглалтын аппаратыг ашиглаж байгаа горимыг хянах болно. Агаараас хяналт тавих зориулалттай “Нээлттэй тэнгэр” олон улсын гэрээнд 1992 онд Хельсинкт гарын үсэг зурсан юм. Бусад улсын цэргийн байрлал болон зэвсэглэлийн тухай өгсөн мэдэгдэлд хяналт тавих нь энэ баримт бичгийн гол зорилго юм. Энэ гэрээнд Европ, Хойд Америкийн 35 улс нэгдсэн билээ.