Камчаткад Шивелуч галт уул дэлбэрч байна. Тус галт уулын тогоонд хүчтэй дэлбэрэлт болсон ба 7500 метрийн өндөрт үнсээ цацаж байна. Үнсэн үүл баруун хойд зүгт нүүж байгаа ба энэ уулнаас хэдэн зуун километрт харагдаж байна. Аэрозолийн болон үнсэн хөшиг олон улсын болон орон нутгийн нислэг хийж буй онгоцуудад аюул учруулж болзошгүй байна.