Оросын нисэх онгоцны үйлдвэрлэл шинэ өндөрлөгт гарлаа. Парисын дагуул хот Ле Буржед болж өнгөрсөн агаар сансарын томоохон олон улсын үзэсгэлэнгийн дүнгээр ийм дүгнэлт хийж болхоор байна. ОУ-ын үзэсгэлэнгийн асар жирийн үзэгчдийн сонирхолыг татаад зогсонгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нисэх онгоцны компаниудын төлөөлөгчдийн анхааралын төвд байлаа. Олонд танил болсон Бе-200 газар уснаа явагч онгоц, дөнгөж сая үйлдвэрлэсэн МС-1 зорчигч тээврийн аврага онгоц болон “Сухой Супержет-100” онгоцуудад захиалга авлаа. Оросын иргэний агаарын тээврийн онгоц үйлдвэрлэлийг дөнгөж сая л үнэлэж эхэллээ гэж мэргэжилтнүүд  үзэж байна. Москва орчмын Жуковскийд 8-р сард болох агаар, сансарын олон улсын МАКС-2011 үзэсгэлэн дээр гол гол гэрээнүүдэд эцэслэн гарын үсэг зурах юм байна.

   Парист болсон үзэсгэлэн дээр анх удаа оросын үзэсгэлэнг цэргийн онгоцонд биш иргэний агаарын нисэх онгоцуудад зориулан бэлтгэсэн байна. Үзэсгэлэнгийн гол үзүүлбэр нь ойрын зайны  тээврийн “Сухой Супержет-100”  нисэх онгоц байлаа. Хоёр жилийн өмнө түүнийг Ле Бурже үзэсгэлэн дээр анх удаа европт үзүүлсэн юм. Энэ онгоц одоо байнгын нислэг үйлдэж байна. Зорчигчид тав тухтай байдлыг нь үнэлсэн бол нисэгчид аюулгүй байдлын хосгүй систем, жолоодоход маш хялбар байдлыг үнэлсэн байна. Энэ онгоц дээр огцом эргэлт хийх юм уу гэнэт шумбах үйлдэл хийж болохгүй, учир нь компьютер алдааг нь шууд засдаг юм гэж “Сухойн иргэний онгоцууд” компанийн олон нийттэй харилцах албаны захирал Ольга Каюкова ОДХ радиод ярилцлага өгөхдөө яриад " Энэ онгоцны удирдах систем нь үнэхээр хосгүй юм. Тус систем олон удаагийн нөөцтэй хувилбартай. Нисэгчийн алдаанаас дээд зэргээр хамгаалагдсан юм. Нисгэгч онгоцыг сүйрэлд хүргэж болох үйлдэл хийх боломжийг энэ онгоцны систем гаргуулахгүй. Энэ хосгүй системийг “Сухой” нэгдэл, Жуковскийн нэрэмжит оросын аэро гидро динамикийн төв хүрээлэн, германы Лиебхерр компаниуд хамтран зохион бүтээсэн юм. Манай инженерүүд тус системийн математикийг, Лиебхерр компани “төмөрийг” нь хийсэн юм" гэлээ.

   “Сухой Супержет-100” онгоцны хатуу захиалга нь өнөөдөр 170 онгоц болоод байна.  “Сухойн иргэний онгоцууд” компани, италийн Блуе Панорама Эйрлайнес компани болон индонезийн Скай Авиашион зорчигч тээврийн компаниудад тус тус 12 онгоц худалдах урьдчилсан гэрээнд Франц улсад гарын үсэг зурсан байна. Энэ хоёр захиалгын нийт үнэ нь 750 сая доллар юм. Үүнээс гадна америкийн ДелтаЭйрлайнс компани 100 ширхэг “Суперджет” худалдаж авах хүсэлтээ илэрхийлсэн байна.Дэлхийн томоохон low-cost тээвэрлэгч Ryаnair компани дөнгөж сая зохион бүтээгээд байгаа дунд зайны МС-21 онгоцыг ихэд сонирхолоо. Үзэсгэлэн дээр энэ онгоцны нисгэгчдийн кабин болон зорчигчдын салоныг харуулсан макетыг үзүүллээ.Энэ аврага онгоц 5000 километр хүртэл зайд 150-230 зорчигчийг тээвэрлэх юм. Ирээдүйд энэ онгоц одоо хуучраад байгаа Ту-134, Ту-154 онгоцуудыг сольж, боинг, аэробустай өрсөлдөх юм. Энэ аврага онгоцыг зохион бүтээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа “Иркут” нэгдлийн төлөөлөгчдийн мэдээлснээр, Ле Буржед ийм 200 онгоц захиалсан байна.

    Оросын үзүүлбэрүүдийн нэг  Бе-200 газар уснаа явагч онгоц гал түймрийн эсрэг нисэх техникийн ангилалаар шилдэг гэж үнэлэгдсэн байна. Үзүүлэх нислэгийн үеэр энэ онгоц нисэх буух зурвасын зүлгийг аадар бороо мэт услаж олны гайхшарлыг төрүүллээ.Сүүлийн жилүүдэд Европын өмнөд хэсэгт гарсан байгалын түймрийн унтраах үеэр энэ онгоц өөрийгөө таниулж чадсан юм. Бе-200 онгоц цагт 180 километрийн хурдтайгаар нуур цөөрмөөс 15 секундийн дотор 12 тонн ус сорон авч чаддаг юм. Барууны орнуудын ижил төсөөтэй онгоцууд энэ үзүүлэлтэд хэзээ ч хүрдэгггүй билээ. Гал түймэртэй тэмцэх нисэх хүчнийхээ паркыг шинэчлэхийн тулд францчууд энэ онгоцийг худалдаж  авахаар төлөвлөөд байна. Ле Буржед хийсэн оросын нисэх техникийн нийт захиалгын үнийг дараа долоо хоногт эцэслэн тооцож гаргана. Харин нисэх онгоц үйлдвэрлэгчид,  Москва орчмын Жуковскийд 8-р сард болох агаар, сансарын олон улсын МАКС-2011 үзэсгэлэнд бэлтгэж эхэллээ.