Манай дэлхийн хүн амын 5% буюу 210 мянган хүн амьдралдаа ядахдаа нэг удаа мансууруулах бодис амсаж үзсэн байна. Энэ үхэл таригч ургамалаас болж жил бүр 200 мянган хүн амь насаа алдаж байна. Мансууруулах бодисыг хортойгоор ашиглах болон хууль бус эргэлттэй тэмцэх өдрийг тэмдэглэхийн өмнөхөн НҮБ-ын шинэ илтгэлд иймэрхүү чихэнд чимэггүй тоо баримтыг дурдлаа. Опиум, гашиш, кокаин үйлдвэрлэгчид болон нийлүүлэгчдийн гар хөлийг хэрхэн тасдах вэ?. Нэгэнт хамааралтай болсон хүмүүсийг хэрхэн эмчлэх вэ? Эдгээр асуултууд нээлттэй хэвээрээ байсаар л байна. Мансууруулах бодисны тархалттай хийсэн тэмцэл болон түүний эргэлтэд хяналт тавихыг оролдсон түүх 100 жилийн улбаатай юм. Орос болон 13 орон оролцсон Шанхайн опиумын комиссийн 1909 оны 2-р сард болсон хуралдаан дээр тухайн үед зөвхөн азийн орнуудаас орж ирж байсан мансууруулах бодисны тээвэрлэлтэд хязгаарлалт тавих арга замыг эрж олхыг оролдсон юм. Мансуууруулах бодис гэж чухам юу юм бэ?, яагаад дэлхийн хамтын нийгэмлэг түүнтэй тэмцэхэд хүчээ нэгтгэх ёстой юм бэ гэдгийг тодорхойлсон 9 тогтоолоос бүрдсэн Шанхайн конвенцийг боловсруулсан юм. Харин 3 жилийн дараа Гаагын конвенцийг гаргасан юм. Үүнээс хойш энэ үхлийн аюулын тархалтыг зогсоох зорилготой олон улсын олон олон баримт бичгийг баталсан билээ. Харамсалтай нь энэ талбар дээр дэлхийн хамтын нийгэмлэг даанч цөөхөн ялалт байгууллаа. Харин ч энэ зуун жилийн тэмцлийн үеэр мансууруулах бодис дэлхий дахинд асар хурдтай тархаж жинхэнэ байснаа бас хиймэл хэлбэртэй болж хувирлаа. Гол нийлүүлэгч нь ч өөрчлөгдлөө, энэ нь Афганистан улс боллоо гэж Улсын мансууруулах бодист хяналт тавих албаны тэргүүн Виктор Иванов ярьж байна. Афганистан мансууруулах бодисын үйлдвэрлэлээр монополь боллоо. Дэлхийн героины 90% нь афганаас гаралтай байна. Энэ үйлдвэрлэл 10 жилийн өмнөх дэлхийн мансууруулах бодисын хэмжээнээс хоёр дахин  их болоод байна гэж тэр ярилаа.Афганистанаас орж ирж байгаа энэ ургамалын урсгалтай тэмцэх нь улам л хэцүү болж байна гэж Иванов нэмж хэллээ. “Бид зарим нэг газар урсгалыг нь хааж байгаа ч гэсэн хэсэг хугацааны дараа шинэ урсгал гарч ирж байна” гэж Улсын мансууруулах бодист хяналт тавих албаны тэргүүн ярьж байна. Энд савангийн хөөсний байдал ажиглагдаж байна, нэг газар түүнийг хагалаж байхад нөгөө газар шинээр бий болж байна. Афганын мансууруулах бодисын суваг бол америкийн цэргийг гаргасны дараа л шууд эмчлэгдчих олон улсын хамтын нийгэмлэгийн толгойны өвчин биш ээ гэж ОУ-ын гадаад болон батлан хамгаалах зөвлөлийн гишүүн Александр Михаилов нэмж хэлээд: Бидэнд үлдээсэн тэр өвөөс урган гарч байгаа бүхэнтэй бид тулгарсаар байна. Энэ бүхэн бол Афганистаны эдийн засгийг сүйтгэсэн, олон улсын алан хядах ажиллагааны голомт болон мансууруулах бодисыг тариалах, үйлдвэрлэхэд талибууд оролцож байгаа зэрэг ажиллагааг устгаж чадаагүйтэй шууд холбоотой юм. Эдгээр асуудал нь манай үндэсний ашиг сонирхолын хүрээний асуудал болоод байна гэлээ. Дэлхийн хамтын нийгэмлэгт зөвхөн Афганистанаас аюул занал учраад байгаа юм бишээ. Бирм, Лаос, Тайланд гурван улсын хил дээр байдаг “Алтан гурвалжинд” жилд 2500 тонн түүхий эд тариалдаг ба түүнээс 250 тонн героин үйлдвэрлэж байна. Үүн дээр нэмээд 100 тонныг Латин Америкийн Перу, Колумб, Болив улсууд үйлдвэрлэж байна. Энэ их тоннуудын цаана асар их мөнгө нуугдаж байна. Хамгийн багаар бодоход л мансууруулах бодисын наймааны жилийн орлого 500 тэрбум АНУ-ын доллар болж байна. Метамфетамин мэтийн хиймэл мансууруулах бодис залуучуудын дунд тархах явдал асар хурдтай өсөж байгаа нь нэн аюултай гэж шинжээчид үзэж байна. Мансууруулах бодисын суваг болон мансууруулах бодис наймаалагчидтай хийх дайныг яаж үргэлжлүүлэх вэ? НҮБ-ын Аюулгүйн зөвлөл алан хядах ажиллагаа болон далайн дээрэмчидтэй хийх тэмцэлд олгосон тэр статусыг мансууруулах бодисын эсрэг олон улсын эвсэлд олгох ёстой гэж ОУ үзэж байна. Мансууруулах бодисын наймаа, алан хядах ажиллагаа хоёр бол хүзүүгээрээ холбогдсон үзэгдэл гэдэг нь хэнд ч тодорхой билээ. Мансууруулах бодисын наймаанаас олсон мөнгө, нөгөө л улигт Афганистан, Пакистан улсуудад байрласан алан хядах ажиллагааг санхүүжүүлдэг билээ. Мансууруулах бодиснысувгийг хаах болон алан хядах ажиллагаатай хийж байгаа хамтарсан тэмцлийн туршлага байна. Мансууруулах бодист хяналт тавих оросын албаны ажилтнууд АНУ-ын ажил нэгтнүүдтэйгээ “Наймаалж”, “Азийн хүн” нэртэй хоёр хамтарсан ажиллагаа явууллаа. Үүний үр дүнд Афганистанаас ОУ руу орж байсан героины шууд сувгийг хааж чадсан байна.