Хятад улс, Европ болон еврод үлэмж тусламж үзүүлнэ гэж Их Британид гурван өдрийн айлчлалаар хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябао мэдэгдлээ. Тэрээр үүнээс өмнө Унгар улсад хэлэлцээр хийсэн бөгөөд өрийн хямралд орсон ЕХ-д туслахад бэлэн байна гэдгээ улс орныхоо нэрийн өмнөөс илэрхийлсэн байна. Европын эдийн засгийн хөгжилд бүрэн итгэж байна гэж тэр тэмдэглэсэн байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябао  Их Британиний дараа европоор хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Герман улсад зочлох юм байна.