0Ливийн зүүн нутгийн Брега хотыг НАТО-гийн нисэх хүчин бөмбөгдсний улмаас бямба гаригт энгийн номхон 15 иргэн амь насаа алдаж 20 гаруй нь шархадсан байна. Хэд хэдэн иргэний объектуудад тэр дундаа ресторан, талхны дэлгүүрүүдэд агаарын цохилт өгчээ. Харин НАТО-гийн албан ёсны төлөөлөгч энэ мэдээлэлийг няцааж, зөвхөн цэргийн объектуудад пуужин болон бөмбөгийн цохилт өгсөн гэж мэлзэж байна. НАТО, Муаммар Каддафиг заавал устгах ёстой гэж эвслийн нэгэн өндөр тушаалын цэргийн дарга мэдэгджээ. Неапольд байгаа НАТО-гийн хүчний нэгдсэн командлалын дарга АНУ-ын адмирал Сэмюэль Локлиар, НАТО, үнэн хэрэг дээрээ Каддафиг алах зорилго өмнөө тавьсан гэж конгрессийн гишүүн Майк Тернерт ярьсан байна. Харин Обамагийн засаг захиргаа, дэглэмийг солих нь Ливид явуулж байгаа ажиллагааны зорилго биш гэж мэдэгдсээр байна.