Япон улсын Фукусима мужийн засаг захиргаа тэнд амьдарч байгаа  хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд нэг бүр нь 200 долларын үнэтэй 300 мянган дозиметр тарааж өгөхөөр бэлдэж байна.Үүнээс гадна бүх сургуулиудын нутаг дэвсгэр дээр байнгын дозиметрүүдийг байрлуулах болно. Тус мужийн оршин суугчдын эрүүл мэндэд 30 жилийн турш хийсэн давтагдашгүй хөтөлбөрийн хүрээнд болон энэ оны 3-р сард “Фукусима-1” АЦС-д болсон ослоос үүдэн энэ арга хэмжээг авсан байна. Радио идэвхт бодист хордсон энэ районы оршин суугчидад радиологийн судалгааг байнга хийхэд энэ хөтөлбөр зориулагдсан юм.