Мансууруулах бодистой болон мансууруулах бодисны хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг өнөөдөр дэлхий даяараа тэмдэглэж байна. Мансууруулах бодистой тэмцэх асуудал ОУ-д тулгамдсан асуудал хэвээрээ байна. 2011 оны 1-р сарын 1-ны байдлаар мансууруулах бодистой тэмцэх улсын байгууллагуудад 541 мянган мансууруулах бодисны хамааралтай болсон оросууд бүртгэгдсэн байна гэж Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яам мэдээлсэн байна. Мансууруулах бодисыг хортойгоор ашиглах болон хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын холбооны зөвлөмжийн дагуу НҮБ-ын ЕА 1987 онд Мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Мансууруулах бодисны асуудалд дэлхийн хамтын нийгэмлэгийн анхааралыг хандуулах, 21-р зууны тахалтай хийх тэмцэлд бүх улс орны ард иргэдийг эдвлэлдэн нягтруулах үүднээс мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдрийг бий болгосон билээ.