Биеийн тамир спортонд дээд амжилтанд хүрэхийн тулд нийтийн биеийн тамир болон эрүүл амьдрах ёсыг сурталчлах ёстой юм.Энэ тухай  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Казаньд болсон Биеийн тамир, спортын хөгжлийн Зөвлөл болон Оросын олимпийн тамирчдыг дэмжих сангийн  хуралдаан дээр хэллээ.  Түүний хэлснээр, оросын иргэдэд  бага наснаас нь  биеийн тамир спортоор хичээллэдэг зуршил бий болгох шаардлагатай байгаа юм. Тэрээр 2010 онд Зуны Олимпийн тоглолтуудын төрлүүдээр Орос улс багийн нийт дүнгээр хоёрдугаар байрыг албан бусаар эзэлсэн, гэхдээ 2010-2011 онуудын Өвлийн улирлын дүнгээр дөнгөж 13-р  байранд орж муу дүн үзүүлсэнийг ерөнхийлөгч сануулав. Түүнчлэн, Сочийн Олимпийн тоглолтууд хүртэл 3 жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа бөгөөд Оросын шигшээ багийн ирээдүй хурцаар тавигдаж байна гэжээ. Медведевын үзэж буйгаар хойшилж болохгуй нилээд хэдэн асуудал байгаа гэнэ. Тэдгээрийн дунд –“Шигшээ багийн бэлтгэлийн хариуцлага ”бүрхэг” явж байна гэв. Урьтал болгох зүйл нь шигшээ багуудад  авъяастай  залуучуудыг татан оролцуулж, тамирчдыг шалган авах системийг боловсронгуй болгох ба спортын нөөцийг бэлтгэх явдал юм.