Өмнөд Осетийн нийслэл Цхинвалд 2008 оны 8-р сард гүржийн түрэмгийлэлд хүчтэй өртсөн орон сууцны “Московский” хорооллыг барьж дуусчээ. Москвагийн мэргэжилтнүүд  тус нутгийн газар хөдлөх боломжит байдлыг тооцон  210 орон сууцны байрыг,  олон тооны дэд бүтцийн объектуудын хамт барьж ашиглалтанд оруулжээ. “Московский” хороололд 3 мянган оршин суугч амьдрах  юм.