Терроризмтэй тэмцэхийн төлөө дэлхийн хамтын нийгэмлэг хүчин чармайлтаа нэгтгэх ёстой. Ийм саналыг Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өнөдөр Тегеранд ажлаа эхэлсэн Олон улсын терроризмтэй тэмцэх бага хурал дээр хэлсэн үгэндээ тэмлэглэв. Ахмадинежад нь цааш хэлэхдээ, терроризмын үндэс нь сүйрэл, ялгаварлан гадуурхах үзэл ба доромжлол, алан хядагчид үндэстний хараат бус хөгжилд саад болон, тэдний хувь заяаг тодорхойлон, улс орных нь нөөцийг эзэмдэхээр санаархадаг гэв. “Терроризмгүй дэлхий” бага хуралд дэлхийн 60 орны болон  Олон улсын 20 байгууллагын төлөөлөгчид тус тус оролцож байна.