Орос улсын “Правое дело” намын тэргүүнээр санхүү-үйлдвэрийн  ОНЭСИМ бүлгийн тэргүүн Михаил Прохоров сонгогдлоо. Өнөөдөр Москвад болсон их хурлаар түүний төлөө  ихэнх төлөөлөгчид саналаа өгчээ.М.Прохоров төлөөлөгчдийн өмнө хэлсэн үгэндээ  Төрийн думын дараагийн сонгуульд “Правое дело” намынхаа төлөөлөгчдийг оруулахаа амлав.  Прохоров нь  ард түмний дунд тэр бүр дэмжлэг олдоггүй нилээд хэдэн саналуудаараа нэрд гарсан юм. Жишээ нь тэр долоо хоногийн ажлын өдрийг нэмэгдүүлэх санал гаргаж байсан юм.